Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 07:28:05
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 01 дүгээр сарын 08-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод усны харуул гэсэн хяналтын 2 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дээд гүүр химийн шинжилгээний үзүүлэлтүүд давж бохирдсон тохиолдолгүй, Хараа-Доод гүүр усны харуул нтитритийн азот /NO2/- 1.7 дахин давж бохирдсон байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2020 оны 01 дүгээр сарын 08-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцууллаа. /3 дугаар хүснэгт/
Энэ 01 дүгээр сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 86.6%, ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-3.8, БХХ5-2.7, ПИЧ-3.4, нийт азотын нэгдэл/NH4/-2.6 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2020 оны 01дүгээр сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Д.ТҮВШИНЖАРГАЛ